avatar

Дорнод аймаг Дашбалбар сумаа гэж....

2011-03-09,13:17
https://legion.blogmn.net/

За жаахан Дорнодод байсан дурсамжтай юм бичдэг юм бил үү дээ хэхэ.
Одоогоос яг 3 жилийн өмнө яг өдийд Дорнод аймгийн хэдэн сумдад Англи хэл заахаар зүүн хязгаарыг зорив оо ,англи хэлний багшийн хамт .3 сарын 16 хотоос гараад л шөнө Чойбалсан хотод буулаа.Тосож авах хүн маань ирээгүй тул 2 лаа анх удаа ирж байгаа болохлоор юу ч мэдэхгүй тэгээд л 1 такси аваад л гайгүй буудалд хүргээд өг гээд л суусан юм.Уг нь хотын төвд л очсон юм гэтэл таксины жолооч давхиад л байх юм нилээд явж байгаад л 1 буудалын гадаа ирээд л 5000 төгрөг авлаа.За дажгүй буудал юмаа нэр нь Ольхон гэдэг нэртэй юу ч гэж байга бүү мэд бодвол буриад зон ихтэй болохлоор л тийм нэр өгөө байлгүй гээд л бодлоо.Ингээд 2 хоноод л Дашбалбар гэдэг сумруу гарч өглөө дөө.Яг цэргийн баярын өдөр юм байна нээх шороо шуураадл сэтгэл санаа тэр шуургатай адил бас нээх гэгээлзээд л,бодвол дасаагүй газар болохлоор тэгсэн байх л даа.Явах машин маань Пургон.За ёстой шпрот болно гэдгийг үзүүлж өгсөөөн.Дүүрэн ачаатай,урд талын ганц урт суудал дээр 9 лээ шахаж суудаг гэжээн ш дээ хэхэхэ.Би нөгөө багшаа өвөр дэээрээ суулгаад л 100 гаруй км тэгж явна гэдэг ёоёо тамд ч энэнээс арай дээр байх шүү ухааны юм бодчихсон хэхэ.Нилээд явж байсанаа замаас бас 2 хүн авлаа.2 хүүхэн.Тэр 2 нь ашгүй урд талын жолоочийн хажуу тал дахь мотор дээр суусан юм ,за тэгээд л ярина гэдгийг үзүүлж өглөө дөөө.үнэн тасархай сонсогдож байгаа юм чинь.Яг л гадаадад яваа мэт хэхэ .жинхэнэ буриад хэлээр урсгаж өгч байнаа би анх удаа л ингэж нөгөө амьдаар нь сонсоно гэдэг шиг буриад хэлний аялгууг амплагэд сонсох нь тэр дээ хэхэ.Нөгөө багш бид 2 нилээд ядарчихсан байсан. тэр 2 хүүхэн жинхэнэ утгаар сэргээж өглөө шүү.тэр инээлт энтр бол байнаа байна.Бид 2 татаж унаж байгаа юм чинь. Тэр 2 -ын ярианы 10 өгүүлбэрээс ердөө 2 өгүүбэрийг л гальт ойлгоод л ....За тэгж явсаар байгаад л өнөөх сумандаа ирлээ дэээ.Сургуулийн дотуур байранд байрлаад л,даанч тэр нь майр хүйтэн ядаж байхад хүүхдүүд нь амарчихсан.Яг энэ үеэр нөгөө ноолуур самнадаг үе нь болж л дээ.За тэгээд нөгөө архинд бол үнэхээр живж байнаа хэхэ.тэр сум бараг 3000 орчим хүн амтай.200 орчим Арслан ,Хүлэг нэртэй хужаа мотоцикльтай гэжуугаан.Тэрэн дээрэ хүртэл архийг сөгнөөстэй хэхэ.За энэ ч яахав
Сургалт эхлээд л сумын төвийн хэдэн хүүхдүүдэд хэл заагад л сайхан байлаа даа.Үнэхээр сэргэлэн хэдэн хүүхдүүд байсан Буриад хүүхдүүдийн авхаалжтай сэргэлэн гэж.Нэг өдөр л манай багш юу ч болсон юм баахан эмэгтэй хүнийг англиар хэлээд л зааж өгөөд л байсан юм .Тэгсэн LADY гэдэг бас л эмэгтэй хүнийг хэлдэг гээд л ярйж байсан чинь Төөгий гээд л 7 ангийн банди аан наадах чинь нээрээ эмэгтэй хүний дамск дээр байдаг нэр байна гэж авдагийн хэхэ татаад уначихаж байгаа ум чинь хэхэ
За бас тэр үеэр ноолуураа өгсөн буриадууд чинь архи уудаг юм байгаа биз дээ хө.Сумандаа 2-3 цагдаа байдаг юм шиг байгаан.Эрүүлжүүлэх бол үнэн лайтай.Хаана гээч яаг захиргааны үүд шүү дээ хэхэ.Захиргааны үүдэнд хэдэн сайхан том модтой .Тэгээд л нөгөө согтуу баагий нарыг чинь хийх газар суманд бол байхгүй шүү дээ ,тиймээс тэр хэдэн модыг тэврүүлж байгаа дл гавлана дааа хэхэхэ.За ер нь бол их дэмий юм шиг юм билээ сумын төвийнхөн бол хэн өнөөдөр архи уусан энтр бол шууд амьдаараа мэдээлэл нь байж бгаа юм чинь хэхэ.За тэгээд л хэрэгт дуртай нэг нь бол амьд хошин шогыг бол үзнээ үзнэ.
За 1 сайхан мэдээлэл байнаа бас , ер нь би сумын төвд тийм юм байдаг гэдгийг ерөөсөө сонсоо ч үгүй,дуулаа ч үгүй.Тэр юу вэ гэхлээр сумын төвийн соёлын төв.Үнэн тасархай.Бүхэл бүтэн хошн шог тавина шүү дээ хэхэ бараг 2 цаг тоглоноо.Үнэхээр авьяастай чадалтай хэдэн залууус байдаг юм билээ.Даан ч тэрийг үзээд ерөөсөө ойлгоогүй хэхэ буриад аялга чинь бас хэцүү юм билээ хүмүүсийг инээхээр инээгээд л сонсохоор нь чимээгүй сонсоод л хэхэ,тоглолтын дараа нь нөгөө үсэргээ болно доо гоё байсан шүү ханатлаа үсэрдэг байсан дааа.
За ингээд л 20 гаруй хоног хурдан дууссан дааа.Дашбалбар суманд олон ч шавьтай бас олон ч найзтай болсон шүү.Буриад хүмүүс ажилсаг бас их сэтгэл сайтай сайхан хүмүүс байсан.Буцах үедээ бараг буриад аялгаар ярьдаг болсооон гэж хэхэ.Дараа нь харин аймгийн төвд ажиллаж байхдаа буриад олны олон арга хэмжээг үзэж сонирхож байсан шүү .Сайхан байсан.Нээрээ тэр буриад талх үнэн тасархай юм билэээ шүү дээр нь писог тавиад л идвэл ..........
Энд хө нээх инээдтэй биш ч гэсэн буриад зонтой танилцаж сайхан байсан үеэ дурслааа дааа.МЭНД АМУР
Ингээд дараагийн сум болох Булган сумыг зорьсон дооо


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хөвүүн үнэхээр сайхан дурсамж бишиж
Бичсэн: Балжмаа (зочин) хэзээ: 16:04, 2011-04-05 | Холбоос | |
хэл аялга л жаахан ялгаатай болохоос уг нь адил шахуу .бас амьдралын хэв маяг арай өөр,ажилсан ард түмэн юм билээ гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 22:12, 2011-03-16 | Холбоос | |
буриадын сум байх аа. Халхуудаас хэр ялгаатай хүмүүс юм бэ
Бичсэн: dadido хэзээ: 22:00, 2011-03-16 | Холбоос | |
би нэлээн хэдэн сар амьдарч үзсэн.. модонд бас анд явна гэж хэнтийн тайга руу явсан.. гоё газар шүү.. сумын төв дээр нь бол нээх удаагүй ээ..
Бичсэн: dao хэзээ: 14:20, 2011-03-10 | Холбоос | |
tiin manai ekhner yavsan ym hehe
Бичсэн: legion хэзээ: 14:03, 2011-03-10 | Холбоос | |
Өвөр дээрээ авч явсан багш чинь эмэгтэй юм уу хэлээ гаргах
Бичсэн: Чойрын Хүү хэзээ: 14:31, 2011-03-09 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax