avatar

Наймаа бол надад таарах ажил биш байна лээ дээ

2011-04-27,19:39
Нээрээ олооооон жилийн өмнө найз бүсгүйтэйгээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, ээлжийн амралтаар Эрээн явж жаал юм авчирсанаа зарж мөнгө хийх гэж хэд хоног хөдөө айлчлавааа.за 3 хоног морин дээр бараагаа зарж царай энтрээ бизнес дээр нь тавьчихаад л нилээд тарваганы арьстай боллоо доо.2 том гахайнд хийж багтаагаад л Улаанбаатар оруулах гэж бараг улсын хилээр контрбанд хийхээс наагуур төлөвлөгөө боловсруулж байгаа юм чинь.Миний цуглуулсан арьс бараг 200 орчим тэр нь яасан ч хүнд юм.ямарч овортой юм.За тэгээд тэр үед чинь хотруу арьс оруулахгүй гэж баахан нөхдүүд баянзүрхийн товчоон дээр нүдээ мөнгө болгосон,нүүрэндээ төр ярьсан гарууд л байгаа юм чинь хаха.Бид 2 Амгалангийн хорихын тэр хавьд нөгөө чухал бараагаа аваа л замын унаанаас буулаа.Хүрээ ч гэж яасан хол харагддаг юм,хуулийн нөхдүүд ч яасан олон цугладаг юм Баянзүрхийн товчоон дээр.Яаг 8 сарын сүүлч болж арьсны хорио энтр болцон бөөн л юм болсон үе юм байна тэр үед.

Бид 2 эхлээд замаар алхаж байгаад л товчоо дөхөөд ирэхлээр нь л урагшаа алхаж төмөр зам давж гараад л төмөр замын урдуур далангийн цаагуур нь тагнуул мэт лаг явсан хэхэ.Ядаж байхад нөгөө 2 том гахай чинь яасан ч хүнд юм 1-ийг би үүрээд л 1-г бас тэврээд л бөөн нүүгэлтсэн юм .одоо бодохоос инээд хүрээд байдаг юм хаха.

За явсаар яааг нөгөө товчооны урдуур гарах үеээр би найзаараа тогломоор санагдаад л за жоохон доошоо тонгойж яв гээд л тэр маань дүрдээ орцон хаха тонгойж яваад л бараг 500 метр чухал царайлж тонгойж хааяа өндийж товчооны цагдаагийн путекруу галит хараад л хэхэхэ

Ингэж эхний давааг давлаа.дараагийн даваа бол нөгөө туул гол гатлах.Төмөр замын гүүрээр гарах боллоо нээх нариихан гүүр байдаг шүү дээ тэ.Бас давхар цэргжүүлсэн харууултай.Дээгүүр нь гарахад их эвгүй юм билээ.За эршүү юм болохлоор би эхэлж очоод л нөгөө харуулыг панаалдаж өглөө дөө чи бид 2 адилхан эр хүн байна,амьдрал энтр хэцүү байгаа биз дэ хө, би бас цэргийн газар ажилладаг энтр гээд л гэхдээ арьс авч яваагаа хэлээгүй эээ хэхэ.Би энэ Хүрэлтогоот ороод буцаж явна энд манай хамаатан байдаг юм унаа байхгүй явган алхаад л гээд л ямар ч худлаа яриагүй царай энтр дээрээ тавьж байгаад л гусаж өгч байнаа .

Нөгөө харуул үгүй ээ чи тэр гардаг гүүрээр нь гар тэнд товчооны гүүр байгаа гээд л, миний харшил хөдөлгөсөн зүгрүү заагаад л..Би за наиз минь,нөхөр минь гэж байгаад л хэн хэнд нь мөнгө хэрэгтэй биз дэ хө найз нь чамд 500 төгрөг өгье гэлээ.Найзын царай гэрэлтээд л ,тэгсэн мөртлөө албаа 1 санаад л хаха бас жаахан үнэд ороостой.

Тэгж тэгж 1 юм нэвтрүүллээ дэ би ч бөөн баяр 500 цаасаа өгөөд л юмаа аваад гарлаа даа .Цаашаа улиастайн эцсээс атуусанд суугаад л харьж билэээ.Харин аз болж арьсны үнэ тэнгэрт хадаж аййрррр үнэтэй,сайн өгч билэээ

Харин дараа жил нь даварч ахиж явж шатаад хэхэ,30 орчим арьстай нөгөө буудаг газараа буугаад л залхуу хүрээд байхаар нь товчооны арын хэдэн гэр хашааны араар гарья гэж бодоол алхаад л яааг гэр хороололоос гарч явсан чинь цагдаа гар хаанаас ч юм гарч ирээд лайтай гардуулдаг гэжээншдээ хаха
Тэрнээс болж бөөн асуудал хэхэ,тэгсэн цагдаа гарууд тэр машин энтрээ шалгахгүй дуран бариад л мань мэтийн жапаакуудтай муур хулгана болж жаахан мөнгө саадаг юм билээ л дээ хэхэ.би бүүр шөнө 12 цаг болтол ариутгал, татвар,торгууль энтр гэсээр байтал бараг арьс авсан мөнгөнөөсөө илүү төлбөр өгдөг гэжээншдэ хаха

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

naimaa yasiin? naimaa yaasiimbe?

bitii ta nar naimaag ingejeegaach!

gaiguishd
Бичсэн: Зэрэглээ хэзээ: 16:35, 2011-05-26 | Холбоос | |
hahaha. ganzagachin baisan batsaan nas sanagdav гоё шүү
Бичсэн: gishuut (зочин) хэзээ: 05:08, 2011-05-13 | Холбоос | |
өөө тийн одоо хайгаад л яваад байгаан. одоо болтол олоогүй л бна олдвол хэлчихээрэй Зурай
Бичсэн: legion хэзээ: 12:16, 2011-05-08 | Холбоос | |
rolling on the floor
За яахудээ, ямар ч байсан биерээ л мэдэрсэн байна
Мэдээж өөр ямар нэг чиглэлд од нь байж л таарна дөө
Бичсэн: Zurai хэзээ: 13:04, 2011-05-02 | Холбоос | |
гоё бичлэг байна. Хүн амьдрах гэж их юм үзнэ шүү заримдаа. Хүн болгон бизнесмэн болохгүй хүн болгон эрдэмтэн болохгүй. Юугаар хоол олж идэх нь заяагдсан юм шиг байна лээ
Бичсэн: dadido хэзээ: 11:02, 2011-05-01 | Холбоос | |
ККККК
Олон хавар нэгэндээ гэжийгаам ш тэ Легионоо. инээх алга ташилт
Бичсэн: Панда (зочин) хэзээ: 14:28, 2011-04-28 | Холбоос | |
би ч борлуулагч болбол энгэрээ цоолохоор их юм борлуулах байсан байхөө...
нойлын цаас авах гээд ороод ирсэн нөхөрт ундаа торт баахан чихэр пиво зараад явуулчихаж байгаам чинь гсн хэхэ хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 12:47, 2011-04-28 | Холбоос | |
ёстой л инээдэмтэй явдал болжээ. наймаа гэдэг чинь азын сугалаатай л адил юм шиг байгаан. rolling on the floor
Бичсэн: amaahai76 хэзээ: 00:01, 2011-04-28 | Холбоос | |
.... гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 19:55, 2011-04-27 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax