avatar

Турсикэндээ үсэрээд л...

2011-03-02,14:30
https://legion.blogmn.net/

Нээрээ бас 1 инээдтэй дэглэлт байдаг байлаа.Бид 1 курст ороод л нээх том заал шиг л казармд байдаг байсан юм .одоо ЦИС байгаа л даа тэр казармууд гэхдээ цөөхөн болсон бна лэээ.Бидний үеийн 200 гаруи курсант команд,инженерийн рот гээд л 2 хуваагдаж 100 гаруй курсант нь манай командын ротод орлоо.Тэр үед нөгөө ардын засаг гэж ч юу байлаа,авдаг өгдөг нь ч гэж юу байсан юм гэдэг шиг яг зах зээлийн хүнд үед буюу 90 оны эхэн үе байлаа.бид нарт дотуур хувцас гэж даалимбан маик ,турсик тавьж өгдөг юм байнаа.Тэр нь бас янз бүрийн өнгөтэй.Хүрэн ,бор,хар ,ногоон,вайвар шар гэх мэт өнгө бол явж өгнө ш дэээ...
За тэгэд л каринтэн гэдэг зүил нь эхэлж бидний нөхөд эв санаагаа нэгтгээд л гүйж харайж босож сууж янз бүр болноо хэхэ.Бидний удирддаг гар хөлийн дасгал хийлгэдэг хүн бол бага дарга нар ,дээд оны ах нар шүү дээ.Орой болоод л унтах болохлоор л тайчих урлагыг үнэн бодитойгоор нь хэрэгжүүлнэ шүү дээ хэхэхэ.Эхлээд л жагсаалын дарга чүдэнз зураад л дуусах хугацаанд 1 рот буюу 100 гаруй курсант бүгд бүх хувцсаа тайлж оронд орох ёстой гэжуугаан.ӨӨ орой болгон л энэ дасгалыг бурхны маани шиг л давтаж өгнө дөө.Сүүлдээ тайчина гэдгийг хашрааж өгдөг юм байгаа биз дээ айн хэхэ.гэтэл бага дарга бас сүүлдээ жаахан залхсан юмуу яасан юм бэ бүү мэд,мань мэтээр чинь дэглэж эхэлж бгаан.Энэ бол инээдтэй бас эмгэнэлтэй дэглэлт бас санаа зовмоор ч юм шиг.Би энэ дэглэлтэнд ийм нэр өгсөн юм.ТУРСИКЭНДЭЭ ҮСРЭХ... хэхэ.Энэ яадаг юм бэ гэхлээр.Рот курсант бүх хувцсаа тайлж бүүр чармай нүцгэн болно.Аан дараань бүгд эгнэж зосгож байгаад л урдаа нөгөө хөх даалимбан турсикаа бариж бгаад л МАРШ командаар бүгд зэрэг дээш үсэр ч тэр турсикээ өмсөнө дөө хэхэхэ.За анх эхлээд бүгд татаж унаж бгаа юм чинь.100 гаруи сонсогчоос яг тэгж үсэрч турсикээ өмссөн нь нэн ховор.Ихэнх нь нөгөө муу турсикээ зад зад татаж хаяж байгаа юм чинь .Чадахгүй жаахан эвсэл муутай нь юутай хээтэйгээ шалан дээр түс түс үсэрч унаад л хэхэ.Өчнөөн хийж байж сурдаг юм билээ та нар 1 гэртээ туршаад үзээрэй гэхдээ одооны турсик ч сунаад хурдан үсэрч орох байхоо.Бидний өмсдөг байсан турсик маань даалимбан материалтай болохлоор 1 бол зад татна ,1 бол шалан дээр түс хийтэл савж унан даа хэхэ.100 гаруй хүн тэгж үсрэнэ гэдэг бас л ............хэхэ дараа жил нь бас олон хүнийг тэгж үсрүүлдэг байлаа даа хэхэхэх.Дотроо 1 төсөөлөөд бодоод үзээрэй.ЭНЭХҮҮ ЦЭРГИИЙН ДУРСАМЖАА БИ УДАХГҮЙ БОЛОХ БАЯРТАА ЗОРИУЛЖ АХ ДҮҮГЭЭС ДУТУУГҮЙ ДОТНО БОЛСОН ЦЭРГИЙН НАЙЗ НАРТА ЗОРИУЛЖ БАЙНА ДААА


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тийм байхооо хэхэ зөвхөн монгол эрчүүдэд л энэ 6 юм чинь бөөнөөрөө ирсэн гэжуугаан
Бичсэн: legion хэзээ: 14:18, 2011-03-07 | Холбоос | |
аа тийн ор дэрэндээ гаргуун.

Монгол эрчүүдэд л нэг дор цогцлоод байх шиг байдышд заримдаа
Бичсэн: dadido хэзээ: 22:23, 2011-03-06 | Холбоос | |
хэрвээ дээрх 6 шинж нэг хүнд бүрэлдвэл нөгөө америкийн кинон дээр гардаг СУПЕРМЭН гээч нь болно биз айн? ккк...
Бичсэн: amaahai76 хэзээ: 21:19, 2011-03-06 | Холбоос | |
Эр хүн болох гэдэг ойлголт олон янз

1рт. Хүүхэнтэй унтаж үзэж байж эр хүн болох
2рт. Цэрэгт алба хаасныг
3рт. Ар гэрээ аятайхан авч явааг
4рт. Архи ч уучихдаг, авгай ч эргүүлчихдэг, зодолдчихдог, жоохон адал явдалтай амьдралтай гарыг...
5рт. Хүдэр цээжтэй, бүдүүн хоолойтой, том юутайг
6рт. Нөхөрлөлдөө үнэнч



Бичсэн: dadido хэзээ: 19:09, 2011-03-06 | Холбоос | |
яваад үз тэгвэл жинхэнэ эр хүн болно ш дээээ
Бичсэн: Зочин хэзээ: 15:52, 2011-03-05 | Холбоос | |
цэргийн амьдралыг мэдэхгүй юм. Амь насанд халгүй бол яахав дээ.
Дайн тулаангүй үед цэрэгт яваад дэглэлт гэдэг юмнаас нь болж насаараа эрэмдэг болсон нөхдүүд л хөөрхий.
Бичсэн: dadido хэзээ: 14:00, 2011-03-05 | Холбоос | |
rolling on the floor ТАЙЧААД КОМАНДААР ХУВЦАС НЬ
ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ҮСЭРНЭ
КАРАНТИН ДАЯАРАА ХӨДӨЛЖ
КАБАРЕ ШОУ ҮЗҮҮЛНЭ гэж ирээд л шүлэглэдэг байлаа ш дээ. Залуу хан байхдаа. ккк...
Бичсэн: amaahai76 хэзээ: 20:48, 2011-03-04 | Холбоос | |
нээрэ жапаны баяр гэж бөөн юм болсон ш дэ та нар тэр үед бсан уу үгүй юу 032 т .тэдний дарга нар нь жапаны баяр хийж хэдэн цэргийн хуруу гар хөлдөөсөн хэрэгт бөөн юм болж блаа .тэрэнд хамгаалалтын ротын манай онжав Батсүх ороогдоод бөөн юм болсон.Юг нь мань хүн л хийсэн юм шиг бгаа нхэхэ би тэр үед Баянд блаа дааа
Бичсэн: legion хэзээ: 18:59, 2011-03-02 | Холбоос | |
хэхэ... Наад чинь харин сонсогдож дуулдаагүй дэглэлт байна даа...

Би хожуу үеийн өвлийн шинэ цэрэг байсийм... 6хан сарын зөрүүтэй хал цэрэг нэрт ах нар маниусын Жапаны баярыг хийжийнэ гэж ротын ард идэр есөөр тайчуулж 3 минутын зайтгаар хувцаслаж байсиймдаа кккккк баяртай байна
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 17:08, 2011-03-02 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax